





0
Маш зөөлөн найрлагатай
Бактерийн эсрэг үйлчилгээтэй
Гарын арьсыг хамгаалж, тэжээл өгнө
Анхилуун таатай үнэртэй
Бидний гар өдөр бүр алхам тутамдаа бактерид өртдөг. Нянгаас салах хамгийн сайн арга бол гараа ойр ойрхон угаах явдал юм. Бактерийн эсрэг гарын саван нь гарын арьсыг үр дүнтэй цэвэрлэхийн зэрэгцээ давхар арчлах зориулалттай.
Бүтээгдэхүүний онцлог: 95% байгалийн гаралтай орц найрлагатай, цайны тосны баяжмалын агуулсан бактерийн эсрэг үйлчилгээтэй маш зөөлөн найрлагатай.
Бүтээгдэхүүний найрлага нь эмзэг арьсны өдөр тутмын арчилгаанд зориулагдсан болно. Түүний бактерийн эсрэг үр нөлөө нь арьсны гадаргуу дээр байрладаг байгалийн микрофлор болох хэд хэдэн бактерийн омог дээр хийсэн нэмэлт судалгаагаар батлагдсан. Саван нь физиологийн рН-тэй байдаг.
Үнэрийн найрлага: Шүүслэг алим ба лийр, сараана цэцэг, хулсны шинэхэн ноот.
Онцлох найрлага
Hydromanil™* нь Перугийн Тара ургамлаас гаргаж авсан полисахарид дээр үндэслэсэн чийгшүүлэгч иж бүрдэл бөгөөд арьсны чийгшлийн оновчтой түвшинг хангана. Арьсны чийг алдагдлыг багасгаж, арьсны байгалийн микрофлорыг хамгаална. * Hydromanil™ барааны тэмдгийн эзэмшигч нь Provital S.A.
Цагаан будааны тос - арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ.
Calendula ханд - тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд эпидермисийн нөхөн сэргэлтийг түргэсгэдэг.


Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.